Японы Эелдэг боловсон ёс зүйн нийгэмлэгтэй хамтран ажиллана

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-06-04 15:58:58

Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Ректор Б.Баасансүх Токио хотноо Японы эелдэг боловсон ёс зүйн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Norio Amemiya-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
  • 2024-2025 хичээлийн жилийн намар ХААИС-д Япон хэл, с­оёлын төв байгуулах ба шаардагдах сургалтын зориулалттай тоног төхөөрөмж, багшийн зардлыг Япон талаас хариуцах
  • Япон хэлний N4 түвшний мэдлэгтэй мал эмнэлэг, мал аж ахуйн мэргэжлийн чиглэлээр суралцагсадыг 10 сараар, аялал жуулчлал, мэдээллийн технологи, програм хангамж мэргэжлийн чиглэлээр суралцагсдыг 6 хүртэл сараар, бусад мэргэжлийн хөтөлбөрөөр суралцагсдыг 3 хүртэл сараар Япон улсад цалинтай дадлагажих хөтөлбөрт хамруулах
  • Ерөнхийлөгч Norio Amemiya “Японы эелдэг боловсон ёс зүй”, “Бизнесийн ёс зүй” сэдвээр Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудад лекц уншихаар болов.

Дээрх хөтөлбөрт хамрагдсан оюутнуудаас япон хэлний мэдлэг нь сайжирсан мэргэжлийн ур чадвар сайн эзэмшсэн оюутнуудыг ХААИС-ийг төгсөнгүүт нарийн мэргэжлийн ур чадвартай мэргэжилтнээр 5 ажил ажиллуулахаар тохиролцлоо.