Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 173 дугаар зарлигаар ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Маркетингийн тэнхимийн багш доктор, дэд профессор Цагаан-Өвгөний Нансалмаад эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн "Алтан гадас" одонгоор шагнасныг ХААИС-ийн ректор Б.Баасансүх гардууллаа.
Төрийн дээд одонгоор шагнуулсан доктор Ц.Нансалмаа багшид баяр хүргэн, ХААИС-ийн болон Эдийн засаг, бизнесийн сургуулийн удирдлага, Маркетингийн тэнхимийн багш, оюутнууд талархал илэрхийлэв.
Доктор, дэд профессор Ц.Нансалмаа багшдаа эрүүл энх, сайн сайхан, эрдэм бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)