"Олон улсын зайнаас тандан судлалын симпозуим-2015"-д “Хиймэл дагуулын мэдээгээр ойн менежментийн зураглалыг боловсронгуй болгох нь” төслөөс оролцож байна

Нийтлэгч : .
Огноо: 2025-05-20 11:47:14

Монгол-Тайванийн хамтарсан “Хиймэл дагуулын мэдээгээр ойн менежментийн зураглалыг боловсронгуй болгох нь (Дархан-Уул аймгийн жишээн дээр)” судалгааны төслийн удирдагч, ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн багш, доктор С.Баттуяа, төслийн багийн гишүүн Монголын Гео-мэдээллийн холбооны судлаач, доктор Н.Баянмөнх нар БНСУ-ын Инчеон хотноо 05 дугаар сарын 14-16-ны хооронд болж буй "Олон улсын зайнаас тандан судлалын симпозуим-2015" (International Symposium on Remote Sensing)-д оролцож байна.

Төслийн багийн 2024, 2025 онд хийж гүйцэтгэсэн судалгаануудаас “Integration of remote sensing and machine learning for forest carbon stock assessment in Darkhan-Uul province, Mongolia” болон “Application of spectral forest index for sustainable forest management in Darkhan-Uul province, Mongolia” илтгэлүүдийг хэлэлцүүлж байна.