"Бэлчээр хадлангийн газрыг тордон сайжруулахад органик бордооны тохиромжтой тун, хэрэглэх хугацааг тогтоох” гэрээт ажлын хүрээнд ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, “Био-Ундарга" ХХК-тай хамтран “Хадлан бэлчээр сайжруулах, малын тэжээлийн нөөц, чанар хангамжийг нэмэгдүүлэх шинэ технологи, сайн туршлагууд” сэдэвт хангайн бүсийн малчид хоршоологчдод зориулсан үзүүлэх сургалтыг 2025 оны 05 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир суманд зохион байгуулав.
Сургалтад МААЭШХ-ийн Хангайн бүсийн салбар, Архангай аймгийн ЗДТГ, Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Ихтамир сумын ЗДТГ, Хөдөө аж ахуйн тасаг, Баянхонгор аймгийн Галуут сумын ЗДТГ дэмжин хамтран ажиллалаа. Мөн ХААИС-ийн МААБС-ийн оюутан Д.Лхагваренчин, Б.Ганболд, Т.Алтансүх, З.Мөнхбат нар сургалтад оролцогчдод үзүүлэх сургалтад тусалж хамтран оролцлоо. Сургалтаар
- Татмын нугын доройтсон хадлан бэлчээрийг сайжруулах
- Судан өвс тариалах талбайг боловсруулах
- Ногоон тэжээл тариалах өвөлжөө, хаваржааны өтөг бууцыг боловсруулах
- Бордоо цацах арга
- Үрийн идэвхийг сэргээх, ажлын уусмал бэлтгэхийг танхим болон талбайд зааж үзүүлэв.
Танхим болон талбайн үзүүлэх сургалтын үеэр татмын нугын бэлчээрийн халцарч доройтсон хэсэг талбайг гараар хагалж олон наст ургамал болох царгас, согооврын үр суулган сайжруулсан.