ХААИС-ийн ректор Б.Баасансүх, ХААИС-ийн Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Япон улсын Дээд боловсролын нэгдсэн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгч ахлах мэргэжилтэн Хагивара Дайсүкэ, Наран Шожи Монголиа ГХО ХХК-ийн захирал Э.Соёмбо, Япон улсын Наран корпорэйшны захирал н.Алтанчимэг нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ХААИС Япон улстай хийх хамтын ажиллагаагаа өргөжүүлж Япон улсын Дээд боловсролын нэгдсэн судалгааны хүрээлэнгийн харьяа сургуулиудтай хамтран ажиллах талаар ярилцав.
Дээд боловсролын нэгдсэн судалгааны хүрээлэн нь боловсролоор дамжуулан ирээдүйн үеийг дэмжих, сурах орчинг дэмжигч байгууллагуудтай хамт өсөж хөгжих, боловсролын хүртээмж, чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой. их, дээд сургууль, коллеж, магистрын сургалт явуулдаг боловсролын байгууллагуудад зориулсан мэргэжлийн судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, бие даасан байгууллага бөгөөд дээд боловсролын салбарын хөгжлийн чиг хандлага, шилдэг туршлага, шинэлэг бодлого, стратегийн шийдлүүдийг судлан боловсруулж, боловсролын байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бодит үр дүнтэй арга зам, шийдлийг санал болгодог.