Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас иргэдийн байгаль орчны талаарх ухамсрыг дээшлүүлэх, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготой “Эрүүл, цэвэр орчин” уриан дор Богдхан уулын дархан цаазат газарт хаврын бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Цэвэрлэгээнд ХААИС-ийн оюутнууд, Үндэсний их сургуулийн оюутнууд, Улаанбаатар хайкинг клубын гишүүд, нийт 300 гаруй хүн оролцож, Зайсангийн ам-Дугуй цагаан-Өвөр Зайсан чиглэлийг цэвэрлэж 300 шуудай хог хаягдлыг ачуулсан байна.
ХААИС-ийн бүрэлдэхүүний зургаан сургуулийн дотуур байрны оюутнууд идэвхтэй оролцож, Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Мал эмнэлгийн сургууль, Агроэкологийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн оюутнууд Туул гол орчмын, Инженер технологийн сургууль, Эдийн засаг, бизнесийн сургуулийн оюутнууд Зайсан толгой орчмын хог хаягдлыг цэвэрлэж, байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ орууллаа.