ХААИС, Булган аймагтай хамтран ажиллана

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-06-03 11:19:12

ХААИС, Булган аймагтай хамтран ажиллах санамж бичигт 2025 оны 05 дугаар 07-ны өдөр гарын үсэг зурлаа. Санамж бичиг нь 2024-2028 онд хэрэгжих “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Чадварлаг мэргэжилтэн”, “Шинэ хөдөө – Сэргэлт”, “Үйлдвэрлэлийн сэргэлт” зэрэг хөтөлбөрүүдтэй уялдсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд:

  • Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, инновацын бүтээгдэхүүн нутагшуулах;
  • Хойд бүсийн хөдөө аж ахуйн цогцолбор байгуулах;
  • Орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагын мэргэжилтэн, иргэдийг их сургуулийн шаталсан сургалтад хөнгөлөлттэй, богино хугацаагаар сургах зэрэг чиглэлд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэхээр болжээ.