Английн BBC телевизийн "Dancing with the Stars" шоуг “Монгол” телевиз албан ёсны эрхтэйгээр “Ододтой бүжиглэе-2025” нэртэй 2 дахь сезоныг зохион байгууллаа.
“Ододтой бүжиглэе-2025” шоунд ХААИС-ийн Хатантуул хамтлагийн бүжигчин Ч.Анхбаяр дуучин Г.Сүндэрээгийн дасгалжуулагч продэнсерээр 11 дэх дугаар хүртэл, мөн хамтлагийн бүжигчин Б.Батманлай жүжигчин Т.Энэрэлийн дасгалжуулагч продэнсерээр финалын дугаар хүртэл өрсөлдөж ялагчийн алтан цомыг гартаа атгаж чадлаа.
Б.Батманлай нь ХААИС-ийн ИТС, Ч.Анхбаяр нь ХААИС-ийн ЭЗБС-ийн төгсөгчид бөгөөд оюутан цагаасаа Хатантуул хамтлагт бүжгийн урлагаар хичээллэн өөрсдийн сонирхлоороо мэргэжлийн бүжигчин болон хөгжиж, бусдад үлгэр дуурайлал үзүүлэн манлайлж чадсанд баяр хүргэж, амжилт хүсье.
“Ододтой бүжиглэе-2025” шоуны финалын дугаарын хаалтын бүжгийг Цэнгээнт бүжгийн улсын 28 удаагийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас финал буюу 7 дугаар байрын шагналт ХААИС-ийн Хатантуул хамтлаг “All we needs love” бүжгээрээ хүндэтгэл үзүүллээ.