НҮБ-ын ХХААБ-ын Бичил биетний тэсвэржилт (ББТ)-тэй холбоотой кодексын стандартын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээ (ACT) төслийн хүрээнд Лаборатори болон Бичил биетний тэсвэржилтийн тандалтын систем (FAO-ATLASS)-ийн үнэлгээнд Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, ургамал хамгааллын нийт 6 байгууллагын (УМЭАЦТЛ, ХАБҮЛЛ, НМЭЛ, УХЭШХ, ХААИС-МЭС, МЭЭШХ) лабораториуд хамрагдан, ББТ-ын систем, лабораторийн үйл ажиллагаа, хүчин чадлыг үнэлэх ажлыг шинжлэх ухааны доктор, профессор Г.Батцэцэг, МЭС-ийн багш, доктор Т.Уянгаа нар 2025 оны 05 дугаар сарын 05-30-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
Үнэлгээчид, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын бичил биетний тэсвэржилтийн тандалтын үндэсний системийн бүтцийг зураглах, лабораторийн хүчин чадал, сүлжээг үнэлэх, бичил биетний тэсвэржилтийн хяналт, тандалтын суурь чадавхыг тодорхойлох, бичил биетний тэсвэржилтийн тандалтын үндэсний системийг шаталсан аргыг ашиглан системтэйгээр бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, нөлөөллийг эрэмбэлэн гаргасан байна.
Тус үнэлгээнд Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн Микробиологийн лаборатори хамрагдан, амжилттай үнэлүүлсэн ба цаашид дэвшилтэт сайжруулалтын аргын дагуу лабораторийг системтэйгээр бэхжүүлэхээр төлөвлөж байна.