ХААИС-ий Агроэкологийн сургуулийн 14 оюутан ХБНГУ-д цалинтай дадлагажина

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-06-04 17:38:09

ХААИС-ийн Агроэкологийн сургууль нь ХБНГУ-ын дадлага зуучлалын ЖД ИСТ компанитай 2017 оноос хойш хамтран ажиллаж жил бүр оюутнуудыг цалинтай дадлагажуулах хөтөлбөрт тогтмол хамруулж байна.  

Цалинтай дадлагажуулах хөтөлбөрийн 2025 оны ээлжит дадлагад Газар тариалан, хөрс судлалын тэнхимээс 14 оюутан ХБНГУ-ын жимс, хүнсний ногооны аж ахуйд дадлагажихаар 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлгийн жолоо заллаа. Энэхүү дадлагаар оюутнууд онолоор үзсэн мэдлэгээ практикт дадлагажин сурч мэдэхээс гадна зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрөөж өндөр хөгжилтэй орны соёл, техник, технологитой танилцах боломжтой юм.