“Гарааны бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалт”-ын III шат БНСУ-д зохион байгуулагдаж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-06-17 13:16:13

ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль (МААБС)-д КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “ХААИС-ийн сургалт  судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Гарааны бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалт”-ыг III шаттай зохион байгуулж байна.  

Сургалтад шалгаран оролцогчид I шатанд 2023 оны 06, II шатанд 2024 оны 11 дүгээр сард Монгол Улсад хамрагдсан бол сургалтын III шат 2025 оны 06 дугаар сарын 15-29-ний өдрүүдэд БНСУ-д зохион байгуулагдаж байна.    

Шинэ, шилдэг бизнесийн санаагаа танилцуулж, IIшатны сургалтаас шалгарсан ХААИС-ийн МААБС-ийн багш, судлаач, төгсөгч, ахисан болон баклаврын түвшний оюутан, салбарын мэргэжилтэн зэрэг 15 хүний бүрэлдэхүүнтэй баг 14 хоногийн хугацаанд БНСУ-ын хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдал, хөгжил дэвшилтэй танилцаж, “Start up” санаагаа хөгжүүлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг судалж, суралцахаар сургалтад оролцож байна.