ХААИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн нээлт морин хуурын аялгуугаар эхэлж ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх хүрэлцэн ирсэн хүндэт зочид, профессор багш, ажилтнууд, оюутнуудад хандан мэндчилгээ https://www.facebook.com/reel/1484755019225879 дэвшүүлж Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүлэн хүндэтгэл үзүүллээ.
ХААИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн нээлтэд Монгол Улсын Боловсролын сайдын илгээлтийг уншиж танилцуулж, хүндэт зочдоос Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Яап ван Хиердэн дэлхийн хөдөө аж ахуйн хөгжилд Монгол Улсын Хөдөө аж ахуйн сургууль үүрэг оролцоо онцгой чухлыг тэмдэглэн хэлэв.
Нээлтээр ХААИС-ийн удирдлагууд докторын зэрэг хамгаалсан багш, судлаачдад дипломыг хүндэтгэн гардууллаа. Агроэкологийн сургуулийн “Газар зохион байгуулалт” хөтөлбөрөөр Ж.Эрдэнэчандмань, “Агрономи” хөтөлбөрөөр М.Анхтуяа, М.Алтансүх, “Жимс ногооны аж ахуй” хөтөлбөрөөр Хуанг Тингтинг, “Байгаль орчны хяналт, үнэлгээ” хөтөлбөрөөр Б.Минжмаа, “Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ” хөтөлбөрөөр Р.Гандулам, “Хөрс судлал, агрохими” хөтөлбөрөөр Д.Мөнгөннаран нар докторын дипломоо гардан авав.
ХААИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилд ректорын нэрэмжит 50% тэтгэлэг авах шилдэг оюутнаар Мал эмнэлгийн сургуулийн Малын их эмчийн V курсын оюутан Т.Халиун, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологийн II курсын оюутан Б.Шийлэгдулам, Инженер технологийн сургуулийн Цахилгаан хангамжийн III курсын оюутан Б.Анужин, Агроэкологийн сургуулийн Газар зохион байгуулалтын III курсын оюутан Б.Ундрал, Эдийн засаг, бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын II курсын оюутан Ч.Мөнхдөл, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Программ хангамжийн IV курсын оюутан Б.Адъяасүрэн нар шалгарч ХААИС-ийн ректор Б.Баасансүх батламжийг гардууллаа.
ХААИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилд 1800 оюутан элсэж “ХААИС-ийн оюутны тангараг”-аа нэгэн дуугаар өргөцгөөж хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. Элсэгч оюутнуудаас одоогоор Мал эмнэлгийн сургуулийн малын их эмчийн ангид элсэгч Ц.Ганболд, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологийн ангид элсэгч Э.Ганцолмон нар ЭЕШ-д 700-аас дээш оноо авч ХААИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн шилдэг элсэгч оюутнаар тодорч сургалтын төлбөрийн тэтгэлгийн батламжийг ХААИС-ийн ректор Б.Баасансүх гардуулан өглөө.
Нээлтэд ХААИС-ийн сүлд дуу эгшиглэж, цэнгээнт бүжгийн Хатантуул хамтлаг уран бүтээлээсээ толилуулж, шинэ оюутнуудад зориулсан мэдээллийн үйлчилгээгээр үргэжлжилж, гурван үеийн багш нарын уулзалтаар өндөрлөлөө.