ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэл шалгаруулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-04-22 09:33:59

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хурлыг Дотор өвчин, эм судлалын тэнхимийн нэрэмжит болгон зохион байгуулсан нь онцлог байв.

Хоёр шаттайгаар явагдсан хурлын эхний шатанд 43 оюутан илтгэл ирүүлсэнээс II шатанд 10 оюутан илтгэлээ хэлэлцүүлж өрсөлдсөнөөр шилдгүүдээ тодрууллаа.

I байрт удирдагч багш, доктор Г.Нямдаваа, Ж.Гэрэлтуяа, МЭЗ V ангийн оюутан А.Норовбанзад "Сэлгэн нутагшуулж буй халиун буга (Cervus elaphus Linnaeus)-ын илий болон зорголын шимэгчийн судалгаа"

II байрт удирдагч багш, доктор Д.Дэлгэрмөрөн, МЭЗ V ангийн оюутан Н.Баянзул "Том навчит дэгд (Gentiana macrophylla Pall.)-ийн өвдөлт намдаах идэвхийг судалсан дүн"

III байрт удирдагч багш, доктор Д.Дэлгэрмөрөн, МЭЗ V ангийн оюутан Э.Бадам "Мах, дотор эрхтний дээжид бичил биетний эсрэг эмийн үлдэцийг тандан шинжилсэн дүн"

Тусгай байрт удирдагч багш Ц.Болормаа, МЭЗ IV ангийн оюутан Ч.Алтангэрэл "Ингэний сүүний химийн найрлагыг улирлын хөдлөлзүйтэй холбон тодорхойлсон дүн" илтгэлээр

"Оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн шилдэг удирдагч багш"-аар доктор Г.Нямдаваа нар тус тус тодорлоо.