Экологийн XI олимпиад: "Байгаль хамгаалал ба хиймэл оюун ухаан" сэдвээр зохион байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-05-02 20:39:01

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохиодог Экологийн олимпиадын XI дэх удаагийнхыг "Байгаль хамгаалал ба хиймэл оюун ухаан" сэдвийн хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Олимпиадад нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын 23 сургуулийн 94 сурагч оролцлоо.

Олимпиад 2 шаттай явагдаж нийлбэр дүнгээр 1 дүгээр байрт Дорнод аймгийн 5-р сургуулийн сурагч М.Мөнхцэцэг, 2 дугаар байрт нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Г.Мөнххүслэн, 3 байрт ШУТИС-ийн лицей сургуулийн сурагч Ө.Дашням, тусгай байрт MIU сургуулийн сурагч Б.Сайхансанаа, Дорнод аймгийн 5 дугаар сургуулийн сурагч Б.Батгэрэл нар тус тус шалгарч ХААИС-д элсэн суралцах эрхийн бичиг, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлсээр, шагналт байрт АШУИС-ийн ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагч Г.Энхрий, Б.Хувьтөгөлдөр, MIU сургуулийн сурагч М.Сумьяабаяр нар тус тус шалгарч ХААИС-д элсэн суралцах эрхийн бичиг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлсээр шагнуулав.

Мөн олимпиадын 9-20 байр эзэлж ажилттай оролцсон сурагчдыг ХААИС-д элсэн суралцах эрхийн бичиг, дурсгалын зүйлсээр шагнаж урамшууллаа.

Экологийн XI олимпиадын "Байгаль хамгаалал ба хиймэл оюун ухаан" уриан дор байгаль орчныг хамгаалахад хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах талаар мэдлэгээ сорьж өрсөлдсөн сурагчдад талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсье.