ХААИС-ийн мэргэжлийн хөтөлбөрийн II, III ангийн оюутнууд Япон улсад цалинтай дадлагажина

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-06-10 12:44:05

Монгол Улсын ХААИС-ийн мэргэжлийн хөтөлбөрт суралцаж буй хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудыг хамруулсан зуны цалинтай хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Япон Улсын Human Power болон МонФүүжи компаниудтай хамтран 2021 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл дөрвөн жилийн хугацаанд олон арван оюутан хамрагджээ. 2023–2024 оны хичээлийн жилд тус хөтөлбөрт Эдийн засаг, математик загварчлал, санхүү, нягтлан бодох бүртгэл, мал аж ахуйн технологи, мал зүйч зэрэг хөтөлбөрийн нийт 30 оюутан амжилттай оролцсон байна.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Япон улсын хөдөө аж ахуйн болон бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хичээл дээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа бодит орчинд хэрэгжүүлэх боломжтой. Мөн зөөлөн ур чадвар болох багаар ажиллах, харилцааны чадамж, олон соёлт орчинд дасан зохицох зэрэг чухал туршлага хуримтлуулж байна. Япон улсын соёл, амьдралын хэв маягийг биечлэн мэдрэх боломжийг оюутнуудад олгож, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд бэлтгэх, цаашдын хөдөлмөр эрхлэлтийн өргөн боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.

Хамрагдах боломжтой оюутнууд:

  • ХААИС-ийн 2–3 дугаар дамжаанд суралцаж буй оюутнууд
  • Япон хэлийг харилцааны түвшинд эзэмшсэн байх
  • Голч оноо 2.5 ба түүнээс дээш
  • Сургуулиас сахилгын шийтгэл аваагүй, манлайлагч оюутан
  • Биеийн эрүүл мэндийн хувьд гомдолгүй, тогтвор суурьтай орчинд ажиллах чадвартай байх

Хөтөлбөр хэрэгжсэнээр

  • Зуны хугацаанд цалинтай ажиллаж, мэргэжлийн орчинд туршлага хуримтлуулах
  • Япон хүмүүстэй харилцаж, олон соёлт орчинд дасан зохицох чадвар олж авах
  • Хэлний мэдлэгээ дээшлүүлэх, соёлын солилцоонд идэвхтэй оролцох
  • Ирээдүйн ажил хөдөлмөр, гадаадад суралцах боломжуудыг тэлэх ач холбогдолтой.

ХААИС-ийн зүгээс олон улсын хамтын ажиллагааны хүрээнд оюутнуудынхаа мэргэжлийн хөгжлийг дэмжсэн, бодит орчинд суурилсан сургалтын арга хэлбэрийг хөгжүүлж байна.