Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургууль, ОХУ-ын Тувагийн үндэсний их сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын хөдөө аж ахуйн их сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын хөдөө аж ахуйн академи хамтран “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, технологи, инновац” олон улсын хурлыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тус хурлын зорилго нь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн боловсруулах дэвшилтэт технологи бий болгох, нэвтрүүлэх, сургалт, судалгаа үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох судалгааны ажлын үр дүнг танилцуулах юм.
Энэ удаагийн хуралд ОХУ-аас 5 илтгэл, БНХАУ-аас 3 илтгэл, Монгол Улсаас 8 илтгэл нийт 16 илтгэл, судалгааны үр дүн хэлэлцлээ.
“Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, технологи, инновац” олон улсын хурлыг ивээн тэтгэсэн “Гацуурт хүнс” ХХК -д талархал илэрхийлье.