Монгол Улсын хэмжээнд 2025 онд нийт 577.5 мянган га талбайд тариалалт хийж, урьдчилсан балансаар 276.4 мянган тонн үр тариа, үүнээс 255.5 мянган тонн улаанбуудай, 88.3 мянган тонн төмс, 164.1 мянган тонн хүнсний ногоо, 40.7 мянган тонн тосны ургамал, 100.5 мянган тонн малын тэжээл хураан авах төлөвтэй байна.
Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй гүйцэтгэх зорилгоор ХААИС багш, оюутнуудаа зохион байгуулж, салбарын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэн оролцууллаа.
Энэ онд ХААИС-ийн бүрэлдэхүүний 6 сургуулийн нийт 529 оюутан ургац хураалтын ажилд гар бие оролцож, үйлдвэрлэлийн дадлага, нийгмийн хариуцлагын хүрээнд хувь нэмрээ оруулсан байна.
- Инженер, технологийн сургуулийн Барилгын инженер, Цахилгаан хангамж, Механик инженер, Усны нөөц усжуулалт, Хүнсний технологич инженер мэргэжлийн II–IV курсийн оюутнууд Төв, Орхон, Сэлэнгэ аймгийн компаниудад үр тариа, төмс, хүнсний ногоо хураалтад ажиллажээ.
- Агроэкологийн сургуулийн Экологи, Хүрээлэн буй орчны хяналт үнэлгээ, Ойн аж ахуй, Ландшафтын архитектур, Хөрс судлал, Агрономи мэргэжлийн оюутнууд Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий аймагт төмс хураалт, хадлан бэлтгэлийн ажилд оролцсон байна.
- Эдийн засаг, бизнесийн сургуулийн Санхүү, Бизнесийн удирдлага, Бизнесийн эдийн засгийн мэргэжлийн III–IV курсийн оюутнууд Төв, Сэлэнгэ, Угтаалцайдам сумдын аж ахуйн нэгжүүдэд төмс хураах ажлыг гүйцэтгэсэн байна.
ХААИС жил бүрийн намрын ургац хураалтын үеэр хөдөө аж ахуйн салбарын бодит үйлдвэрлэлд оюутнуудаа дадлагажуулж, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, салбарын хөгжилд хувь нэмэр оруулах бодлого хэрэгжүүлж ирсэн уламжлалтай.
.jpg)


.jpg)




