ХААИС-ийн магистрант, докторантын шилдэг бүтээлийг шалгарууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-12-09 22:03:34

ХААИС-ийн магистрант, докторантын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд нээлтээ хийж

- Мал аж ахуй, мал эмнэлгийн салбар

- Агроэкологи, байгаль шинжлэл, газрын харилцааны салбар

- Инженер, эдийн засаг, мэдээлэл зүйн салбар хуралдаанаар үргэлжиллээ.

Хурал нь магистрант, докторантуудын судалгааны ажлын түвшин, чанарыг олон нийтэд таниулах, шинэлэг судалгааг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш, судлаач, оюутнуудын эрдэм шинжилгээний идэвхийг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдаж Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарт докторантын 6, магистрантын 8; Агроэкологи, байгаль шинжлэл, газрын харилцааны салбарт докторантын 8, магистрантын 6; Инженер, эдийн засаг, мэдээлэл зүйн салбарт докторантын 4, магистрантын 4 илтгэл хэлэлцэж салбар тус бүрээр шилдгүүдээ шалгаруулав.