ХААИС, Таван богд фүүдс ХХК, ХУД-ийн Засаг даргын тамгын газар хамтран ажиллах хандивын гэрээ байгууллаа.
Гэрээг ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Э.Төмөртогтох, Таван богд фүүдс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбат, маркетингийн мэргэжилтэн Б.Оргилболд нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Хандивын гэрээний хүрээнд Таван богд фүүдс ХХК-иас ХААИС-ийн Оюутны II байрны халуун усны өрөөг засварлах, өргөтгөх, тохижуулах 54 сая төгрөгийн хандивыг шилжүүлж, засварын ажлыг “Аква саплай девелопмент ХХК” 14 хоногийн хугацаанд гүйцэтгэн хүлээлгэж өгөх юм.