ХААИС БНСУ-ын Сүүкмён эмэгтэйчүүдийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-12-10 19:30:08

Хөдөө аж ахуйн их сургууль БНСУ-ын нэр хүндтэй Сүүкмён эмэгтэйчүүдийн их сургууль (Sookmyung women’s university)-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, олон талт түншлэлийн шинэ хуудсыг нээлээ.

Санамж бичигт ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх, Сүүкмён их сургуулийн ерөнхийлөгч, доктор Ши Ён Мүүн нар гарын үсэг зурж баталгаажуулсан нь хоёр сургуулийн хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж буй чухал үйл явдал боллоо.

Энэхүү гэрээгээр талууд оюутан солилцоо, багшз, судлаачдын хамтын ажиллагаа, хамтарсан судалгаа болон сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжыг нээж байна. Ингэснээр хоёр улсын боловсрол, судалгааны салбарын хамтын хөгжилд бодит хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэж байгаа юм.

Сүүкмён их сургууль нь 1906 онд Жусон гүрний үед Го-Жон хааны гэр бүлийн санаачилгаар Сөүл хотын Ён-Дон ордонд байгуулагдсан түүхтэй. Тус сургууль нь Солонгосын эмэгтэйчүүдэд зориулсан анхны үндэсний боловсролын байгууллагын нэг юм. Түүхэн цаг үед, тэр дундаа Японы колоничлолын үед байгуулагдсан нь тус сургуулийн үнэ цэн, нийгмийн ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлсээр ирсэн юм.

Өдгөө Сүүкмён их сургууль нь БНСУ-ын 400 гаруй их сургуулиас эхний 20-д эрэмблэгддэг, нэр хүндтэй их сургуулийн нэг юм. Түүнчлэн тус сургуульд үе үеийн БНСУ-ын тэргүүн хатагтай нар сурч төгссөн нь сургуулийн онцлог, уламжлалыг илтгэх нэгэн бахархал болсоор байна.