Япон улсын Токиогийн ХААИС-д зохион байгуулагдах олон улсын оюутны чуулга уулзалтад оролцохыг урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-12-16 19:47:45

Япон улсын Токиогийн Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (Tokyo NODAI) нь хүнс, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчны асуудлаарх Олон улсын оюутны чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулдаг билээ.

2026 оны 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус их сургуульд болох 25 дахь удаагийн чуулга уулзалт нь “Pushing Boundaries: Inclusive Activities for Community Welfare” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.

Монгол Улсын ХААИС-ийг төлөөлөн оролцох 2, 3 дугаар дамжааны 3 оюутныг сонгон шалгаруулна. Шалгарсан 3 оюутны материалыг Токиогийн ХААИС-д илгээх бөгөөд тус сургуулийн эцсийн шалгаруулалтаар нэг оюутан манай их сургуулийг төлөөлөн аман илтгэл хэлэлцүүлнэ.

Оролцохыг хүссэн оюутан та 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл
international@muls.edu.mn хаягт дараах мэдээллийг илгээн бүртгүүлнэ үү:

  • Овог, нэр
  • Бүрэлдэхүүний сургууль
  • Мэргэжил
  • Оюутны код
  • Холбоо барих дугаар
  • И-мэйл хаяг

Бүртгүүлсэн оюутнуудад хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон шаардлагыг имэйлээр хүргэнэ.

Сонгон шалгаруулалт: 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд оролцогчид дээрх сэдвийн хүрээнд англи хэлээр аман илтгэл хэлэлцүүлнэ.
Шалгаруулалтыг дараах үндсэн гурван үзүүлэлтээр үнэлнэ.

  1. Англи хэлний мэдлэг
  2. Илтгэх ур чадвар
  3. Асуултад хариулах чадвар

Жич: Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой тул илтгэлд өөрийн оруулж буй хувь нэмэр, оролцож буй төсөл, санаачилга, судалгааны ажил-аа онцлон танилцуулах нь давуу тал болно.

 

Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар