“Шинжлэх ухааны ажилтны өдөр”: “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-12-18 17:37:14

ХААИС “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэж эрдэм судлал, судалгаа шинжилгээний чиглэлд амжилт гаргасан багш судлаачдаа шалгаруулж, шагнаж урамшууллаа.

ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газар “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, шинжлэх ухааны салбарт манлайлан ажиллаж буй эрдэмтэн, судлаачдыг алдаршуулав.

“ШИНЖЛЭХ УХААН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНУУЛАВ

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-өөр МУ-ын Засгийн газрын шагнал “Шинжлэх ухаан тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр ХААИС-ийн Мал аж ахуй, биотехологийн сургуулийн захирал, дэд профессор Д.Гүрбазар, Агроэкологийн сургуулийн багш, дэд профессор Д.Хандсүрэн, Агроэкологийн сургуулийн багш, шинжлэх ухааны доктор Б.Амарсанаа, Инженер, технологийн сургуулийн багш, доктор Б.Эркигул, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш, доктор Б.Болормаа нар шагнуулж хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн байна. “Шинжлэх ухаан тэргүүний ажилтан”-уудадаа баяр хүргэе.