Шинжлэх ухааны ажилтны өдөр: “Шинэ үе-хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний бага хурлын I, II байрыг шагнав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-12-18 17:53:06

ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газар “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, шинжлэх ухааны салбарт манлайлан ажиллаж буй эрдэмтэн, судлаачдыг алдаршуулав.

 

“ШИНЭ ҮЕ-ХӨДӨӨ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН I, II БАЙРЫГ ШАГНАВ

Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс санаачлан, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газартай хамтран зохион байгуулдаг “Шинэ үе-Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний бага хурлыг “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг угтан 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулав.

“Шинэ үе-Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний бага хурлын тэргүүн байрт Мал эмнэлгийн сургуулийн пост доктор О.Отгонтуяа шалгарч өргөмжлөл, 1 сая төгрөг, дэд байрт Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор О.Банзрагчгарав шалгарч өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр шагнуулсныг зохион байгуулагчид гардуулж амжилт хүслээ.