ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газраас уламжлал болгон зохион байгуулдаг Магистрант докторантын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр боллоо.
Энэ удаагийн шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний хуралд ирсэн бүтээлүүдээс үндэслэн Мал аж ахуй, мал эмнэлэг; Агроэкологи, байгаль шинжлэл, газрын харилцаа; Инженер, эдийн засаг, мэдээлэл зүй гэсэн салбараар хуралдлаа. Гурван салбар хуралдаан тус бүрээс шалгарсан 2 докторантын бүтээлд 2 сая, 2 магистрантын бүтээлд 1 сая төгрөг батламжийг зохион байгуулагчид гардуулан өгч хуралд бүтээлээ хэлэлцүүүлсэн судлаачдадаа амжилт хүсэв.
Мал аж ахуй, мал эмнэлгийн магистрант, докторантын салбар хуралдаанд
- Докторант Х.Наранбаатар “Цус сорогч хачгаас ку-чичрэгийн үүсгэгч Coxiella Burnetii-ийн өвөрмөц ДНХ илрүүлж, удам зүйн хамаарлыг тогтоосон нь”
- Докторант Ц.Батболд “Сохор догол өвчний үүсгэгч Mycoplasma Agalactiae –ийн ийлдсийн хэвшил (sero type)-ийг тодорхойлсон дүн”
- Магистрант Sa Rula “Сүүнд EHEC-ийг илрүүлэх qPCR–ийн арга зүйг тогтворжуулсан дүн”
- Магистрант Bao Aling “Хүнсний бүтээгдэхүүнд Салмонелла-ийн бохирдол тодорхойлох тоон PCR–ийн арга зүйг тогтворжуулсан дүн”
Агроэкологи, байгаль шинжлэл, газрын харилцааны магистрант, докторантын салбар хуралдаанд
- Докторант Г.Бүрэнбаатар “Монгол орны дээд мөөгний молекул генетикийн судалгааны үр дүн”
- Докторант Ц.Нарангэрэл “Үетэн-алаг өвст хээржсэн нугын бэлчээрт гуматын бордооны үзүүлэх нөлөө”
- Магистрант О.Оюумаа “Монгол орны сибирь шинэс (Larix sibirica ledeb)-ээс ялгасан зарим зүйлийн эндофит мөөгөнцрийн генетизийн хамаарал ба биологийн идэвхийн судалгаа”
- Магистрант А.Ану-Үжин “Арьс шир боловсруулах үйлдвэр орчмын өнгөн хөрсний хүнд металлын бохирдлыг үнэлэх (Дарханы нэхий ХК-ийн жишээн дээр)”
Инженер, эдийн засаг, мэдээлэл зүйн магистрант, докторантын салбар хуралдаанд
- Докторант Д.Туул “Хэрэглэгчийн хүнсний хэрэглээ, хандлагын харьцуулсан судалгаа”
- Докторант Ө.Нарангарав “Ургамал хамгааллын бодис шүрших машины технологийн үзүүлэлтийг лабораторийн нөхцөлд туршсан судалгаа”
- Магистрант М.Дөлгөөнмөрөн “Агаарын тээврээр зорчигчдын сэтгэл ханамжийн судалгаа: МИАТ ТӨХК-ийн жишээн дээр”
- Магистрант Б.Уранчимэг “Чацаргана жимсийг хогт хольцоос сорж цэвэрлэх төхөөрөмжийн хөгжүүлэлт”







