Шинжлэх ухааны ажилтны өдөр: ХААИС-ийн профессор, дэд профессор цолыг гардууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-12-18 19:04:32

ХААИС “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэж эрдэм судлал, судалгаа шинжилгээний чиглэлд амжилт гаргасан багш судлаачдаа шалгаруулж, шагнаж урамшууллаа.

ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн газар “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж, шинжлэх ухааны салбарт манлайлан ажиллаж буй эрдэмтэн, судлаачдыг алдаршуулав.

 

ХААИС-ИЙН ПРОФЕССОР, ДЭД ПРОФЕССОР ЦОЛЫГ ГАРДУУЛЛАА

ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрээр ХААИС-ийн Сургалт эрхэлсэн проректор А.Буянбаатар ХААИС-ийн профессор цол, МААБС-ийн захирал Д.Гүрбазар, ЭЗБС-ийн захирал Т.Эрдэнэчулуун, АЭС-ийн тэнхимийн эрхлэгч И.Мягмаржав, АЭС-ийн багш М.Хишигжаргал, АЭС-ийн багш Т.Байгал-Амар, АЭС-ийн багш О.Бүрэнжаргал, МЭС-ийн тэнхимийн эрхлэгч П.Ням-Осор, МЭС-ийн багш Ш.Түмэнжаргал, МЭС-ийн багш И.Хатанбаатар, ЭЗБС-ийн багш Р.Чанцалдулам, МЭЭШХ-ийн лабораторийн эрхлэгч Пу.Мягмарсүрэн, МЭЭШХ-ийн лабораторийн эрхлэгч Д.Эрдэнэчимэг, МЭЭШХ-ийн ЭШТА Р.Одбилэг, МААЭШХ-ийн салбарын эрхлэгч Пү.Мягмарсүрэн, УХЭШХ-ийн лабораторийн эрхлэгч Б.Мөнхцэцэг, УХЭШХ-ийн лабораторийн эрхлэгч Д.Мөнхцэцэг нарт ХААИС-ийн дэд профессор цолны үнэмлэхийг хүндэтгэн гардуулж баяр хүргэв.