Монгол Улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор цэрэг эх оронч хүмүүжлийн “Дайчин алдрын танхим”-ыг ХААИС-д нээв

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-10-14 16:04:52

Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлах офицеруудын чуулган”-ыг угтах ажлын төлөвлөгөөнд “Боловсролын бүх шатны байгууллагуудад “Цэрэг эх оронч хүмүүжлийн танхим” байгуулах тухай” тусгасны дагуу ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны танхимд “Дайчин алдрын танхим”-ыг нээлээ.

Цэрэг эх оронч хүмүүжлийн “Дайчин алдрын танхим”-ыг нээж Дотоод хэргийн их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт, Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор, профессор Б.Баасансүх нар нээлтийн үг хэлж тууз хайчиллаа.

Боловсролын бүх шатны байгууллагуудад цэрэг эх оронч хүмүүжлийн “Дайчин алдрын танхим” нь хүүхэд, оюутан, залууст эх оронч үзэл, хүмүүүжил, ёс зүй, манлайлах ур чадварын мэдлэг, боловсрол олгох, улс орноо батлан хамгаалах үндэсний ухамсар, үнэт зүйлтэй эх оронч иргэдийг сургаж бэлтгэх зорилготой бөгөөд тогтмол үйл ажиллагаа явуулж оюутан суралцагчдыг хамруулснаар эх оронч хүмүүжил, сахилга бат, ёс зүйн манлайлал бүхий суралцагчдын тоо нэмэгдэх, суралцагсдын эх оронч, иргэний ухамсар дээшлэх, үндэсний түүх, соёлоороо бахархан дээдлэх үзэл төлөвших, төр улс, цэрэг, түүхийн мэдлэг, боловсрол чанарын ахиц дэвшил гарах, цахим болон танхимын сургалтын таатай орчин бүрдэх зэрэг эерэг үр дүн хүлээж байна.