“Los Angelas open-2025” тэмцээнээс монголын баг тамирчид медалиа “солонгорууллаа”

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-10-14 17:38:51

АНУ-ын Лос Анжелес хотноо 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан “Los Angeles Open-2025” олон улсын карате тэмцээнд Монголын каратегийн холбоо болон SKIF-Mongolia-ийн баг тамирчид амжилттай оролцож, нийт 5 алт, 4 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилттай аяны богц дүүрэн иржээ.

Монголын каратегийн холбоо болон SKIF-Mongolia-ийн баг тамирчид “Los Angeles Open-2025” тэмцээнд үзүүлсэн амжилтыг дурдвал,

  • ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн 1 дүгээр курсийн оюутан Г.Санжидмолом – күмитэ төрөлд мөнгө, ката төрөлд мөнгө;
  • БГД-ийн 141-р сургуулийн сурагч М.Хулан – күмитэ төрөлд алт, ката төрөлд алт;
  • ХУД-ийн 32-р сургуулийн 8в ангийн сурагч Ч.Есөн-Эрдэнэ – күмитэ төрөлд алт, ката төрөлд хүрэл;
  • ХУД-ийн 18-р сургуулийн сурагч И.Бат-Ананд – күмитэ төрөлд хүрэл, ката төрөлд алт;
  • БЗД-ийн 21-р сургуулийн 11а ангийн сурагч Э.Төрмандах – күмитэ төрөлд алт, ката төрөлд мөнгө;
  • ХУД-ийн 130-р сургуулийн 9-р ангийн сурагч С.Мөнхбаатар – күмитэ төрөлд хүрэл;
  • СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч Т.Тэмүүлэн – күмитэ төрөлд хүрэл медаль тус тус хүртлээ.

“Los Angeles Open-2025” тэмцээнд Монголын Улсын баг тамирчдыг SKIF-Mongolia-ийн тэргүүн, ХААИС-ийн Менежментийн тэнхимийн багш Н.Чинзориг дасгалжуулжээ. Монголын Улсын баг тамирчдыг “Los Angeles Open-2025” тэмцээнд урьж оролцуулсан багш Тажик Алекс, хүлээн авч дэмжсэн АНУ-ын Alameda Satsuma karate dojo-ны багш А.Энхболд нарт талархал илэрхийлье.