“Хиймэл оюуны платформ ашиглан ШУ-ы өгүүлэл хайх” сэдэвт сургалт зохион байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-10-27 11:20:21

ХААИС-ийн “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд судалгааны чадамжийг хөгжүүлэх зорилгоор доктор (PhD) Г.Өлзийжаргал багшийг урьж “Хиймэл оюуны платформ ашиглан ШУ-ы өгүүлэл хайх” сэдэвт сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр танхим болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулав.

Сургалтын үеэр оролцогчид хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт хиймэл оюуны (AI) платформуудыг судалгаанд ашиглах арга барилд суралцаж, гадаад хэл дээр хэвлэгдсэн шинжлэх ухааны өгүүлэл, эх сурвалжийг хайх, шүүх, боловсруулах чадвараа дээшлүүллээ.

Тус сургалтад ХААИС-ийн багш, судлаач, мэргэжилтэн, магистрант, докторант оюутнуудидэвхтэй оролцож, хиймэл оюуныг судалгаандаа үр ашигтай ашиглах шинэ мэдлэг, туршлага хуримтлууллаа.

“Хамтдаа хөгжье” аянд нэгдсэнд баярлалаа.