ХААИС-ийн оюутан залуус аа! “Quiz day”-д урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-10-28 16:44:03

Skytel ХХК болон Quiz Night багийн хамтын санаачилгаар оюутан залуусын мэдлэгийн хүрээг тэлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, харилцан нөхөрлөл, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор их, дээд сургуулиудын дунд “Quiz Day” тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 07-ны өдөр ХААИС-д болох болно.

Оюутан залуус та бүхнийг идэвхтэй хамрагдаж “Quiz Day”-н 600.000 төгрөгийн эзэн болохыг урьж байна.

 

 

Тэмцээний зорилго:

• Оюутнуудын ерөнхий мэдлэг, логик сэтгэлгээг сорих

• Багийн ажиллагаа, харилцаа холбоог хөгжүүлэх

• Их, дээд сургуулиудын оюутнуудын харилцан нөхөрлөлийг бэхжүүлэх

 

Тэмцээний журам, нөхцөл:

  • Багуудын хоорондын өрсөлдөөнт хэлбэрээр явагдана
  • Нэг баг 6 гишүүнтэй байна
  • Сургуулиас 40 баг оролцуулах боломжтой
  • Багийн оролцогч тухайн сургуулийн сурагч байх
  • Баг тус бүр Скайтел ХХК “Hybrid ” үйлчилгээний 12ш дугаар борлуулсан байх
  • Багтаа нэр өгч, урьдчилан бүртгүүлнэ
  • Тэмцээн болохоос 7 хоногийн өмнө баг бүр дугааруудаа авсан байх

Хэзээ: 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17:30 цагт

Хаана: ХААИС-ийн хичээлийн төв байр, Хатантуул театрт болно.

 

Шагнал:

 1-р байр – 600,000 төгрөг

 2-р байр – 400,000 төгрөг

 

Дэлгэрэнгүй мэдээлэл лавлах дугаар: 91119095; 91119801; 91111107


“Quiz Day” тэмцээнийг зохион байгуулах 

Skytel ХХК болон Quiz Night баг