ХААИС болон БНСУ-ын Хөдөө аж ахуй, загас агнуурын үндэсний их сургууль (Korea national university of agriculture and fisheries)-ийн хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.
1. Тэтгэлэг:
- Оюутны байр, хоол үнэгүй
- Сар бүр 500 000 воны амьжиргааны тэтгэлэгтэй.
2. Суралцах хугацаа
Намрын улирал: 2026 оны 09 дүгээр сар – 2026 оны 12 дугаар сар
3. Хичээлийн хэл
- Солонгос хэл
- Англи хэл (Англи хэл дээр заагддаг хичээлүүд хязгаартай тул оюутнууд хичээлийн жагсаалтыг урьдчилан шалгах шаардлагатай)
4. Элсэх болзол
- 1‑ээс дээш курсийн оюутан байх
- Сурлагын дундаж голч 3.0 (GPA)-аас дээш байх
- Англи эсвэл солонгос хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
5. Шаардлагатай бичиг баримт
- Өргөдлийн маягт
- Өөрийн танилцуулга тодорхойлолт
- Суралцах төлөвлөгөө (Study Plan)
- Сургуулийн тодорхойлох захидал
- Паспортын хуулбар
- Сургуулийн тодорхойлолт
- Дүнгийн тодорхойлолт
6. Сургалтын төлбөр
- Солилцооны оюутнууд KNUA-д сургалтын төлбөр төлөхгүй
- Өөрийн харьяа сургуульд сургалтын төлбөрөө төлнө
7. Эрүүл мэндийн даатгал
- БНСУ-д суралцах хугацаанд эрүүл мэндийн даатгал төлөх шаардлагатай
8. Визний мэдээлэл
- Солилцооны оюутнууд D‑2-6 виз мэдүүлнэ
- KNUA -аас албан ёсны урилгын бичиг олгогдоно
9. Өргөдөл хүлээн авах хугацаа: Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын international@muls.edu.mn хаягт 2026 оны 03 дугаар сарын 20-ны дотор хүсэлтээ ирүүлнэ үү.
Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар