ХАА-н номын сан Коха программаар үйлчилгээгээ үзүүлж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-03-18 14:31:55

Коха программ нь номын сангийн программ хангамжийн олон улсын стандартыг бүрэн дэмждэг, олон хэлэнд орчуулагдсан, хүчирхэг хайлтын систем, вебэд суурилсан интерфейстэй нээлттэй эхтэй систем учир аль ч төрлийн номын сан авч өөрийн онцлогт тохируулан өөрчлөх, сайжруулах боломжтой зэрэг давуу талтай.

Коха программ хангамжийг Монгол Улсын төрийн өмчийн их дээд сургуулиудын номын сан болон болон нийтийн номын сангууд ашиглаж байна. 

Хөдөө аж ахуйн их сургуулийн ХАА-н номын сан Kоха программ нэвтрүүлэх ажлыг эхлүүлэн  2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нээлттэй программ хөгжүүлэгчдийн холбоотой гэрээ байгуулан ажилласан. Гэрээний дагуу каталог шинэчлэх ажил амжилттай хэрэгжин 2026 оны 02 дугаар сараас эхлэн номын сангийн үйлчилгээндээ Kоха программыг ашиглаж байна.

ХАА-н номын сангийн электрон каталог:

http://catalog.muls.edu.mn/