ХААИС-ийн оюутнууд Нарны баяраа тэмдэглэлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-03-23 13:00:03

ХААИС-ийн Казак оюутнуудын “Кыран” холбооноос ХААИС-ийн оюутнуудын Хаврын баяр буюу “Нарны баяр”-ыг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

“Нарны баяр”-т ХААИС-ийн удирдлагууд, Багш оюутны хөгжлийн газрын багш, мэргэжилтнүүд уригдан оролцлоо.

ХААИС-ийн оюутнуудын “Нарны баяр”-ын үйл ажиллагааг нээж ХААШУА-ийн ерөнхийлөгч, академич А.Бакей, ХААИС-ийн Хөгжлийн бодлого, цахим шилжилт эрхэлсэн проректор Ж.Мөнгөн нар баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Нарны баярт уригдан ирсэн зочид казак түмний идээ, ундаа зооглож, “Ээжийн тухай дуу” /Ана туралы жы/-г хамтдаа дуулж, домборын эгшигт уярч, бүжиж, бүргэдийн үзүүлбэр, хуримын ёслолыг үзэж сонирхлоо.