Нийгата Кубота ХК-ийн ТУЗ-ын дарга Ёшида Нориод ХААИС-ийн Хүндэт профессор цол олголоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-03-31 20:59:07

Нийгата Кубота ХК-иас Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуульд Кубота трактор хандивлах үйл ажиллагааны дараа буюу 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжил, техник технологийн шинэчлэл болон дээд боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй Япон улсын "Нийгата Кубота" компанийн ерөнхий захирал, Ёшида Нориод Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр "Хүндэт профессор" цол олголоо.

Ноён Ёшида Норио Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, технологийн дэвшил, мэдлэг туршлага солилцох, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихэд бодитой дэмжлэг үзүүлсэн; мөн Монгол, Японы эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг идэвхжүүлж, хоёр орны байгууллага, судлаач, мэргэжилтнүүдийн харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хүчин зүтгэсэн; Хөдөө аж ахуйн дээд боловсрол болон судалгааны ажлыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, үйлдвэрлэл-сургалт-судалгааны уялдаа холбоог дэмжсэнээр ХААИС-ийн эрдэм шинжилгээний орчин болон хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн; Хөдөө аж ахуйн их сургуулийн хөгжил дэвшилд онцгой гавьяа байгуулсан үлгэр жишээ хувь нэмрийг үнэлж "Хүндэт профессор" цол олгосон байна.

Хүндэт профессор цол гардан авахдаа ноён Ёшида Норио: "Бид цаашид Монгол орны цаг уурт тохирсон шинэ таримал, тариалангийн системийг хөгжүүлэх, залуу боловсон хүчнийг бэлтгэхэд ХААИС-ийн хамт олонтой улам гүнзгий хамтран ажиллах болно" хэмээн онцоллоо.

Ноён Ёшида Норио нь 2012 оноос эхлэн ХААИС-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж, сургалт судалгааны баазыг бэхжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, техник технологийн тусламжийг тасралтгүй үзүүлж ирсэн юм. Тэрээр энэ удаагийн арга хэмжээний үеэр сургуулийн сургалт, практикт зориулан 135 морины хүчин чадалтай, орчин үеийн электрон хяналтын систем бүхий M135A загварын тракторыг хандивласан байна.

Мөн Монгол Улсад Япон стандартын цагаан будааг боловсруулах, "Кубота" брэндийн засвар үйлчилгээний төв байгуулах зэргээр хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан билээ.