Улсын химийн XXXV олимпиад: Их дээд сургуулийн оюутны химийн олимпиадын аварга тодорлоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-03-31 21:43:25

Улсын химийн XXXV оюутны олимпиад: Их дээд сургуулийн оюутны химийн олимпиадыг ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхим 03 сарын 28-29-ний өдрүүдэд ХААИС-д зохион байгууллаа.

Их дээд сургуулийн оюутны химийн олимпиадад ХААИС, МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС), Шинэ монгол технологийн их сургуулийн оуютнуудаас I шатны олимпиадаас шалгарсан 78 оюутан оролцож онол, бодлого, сорил туршилтын даалгавраар хоёр өдрийн турш мэдлэгээ сорилоо.