БНСУ-ын Сүнчон үндэсний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-04-02 10:31:13

ХААИС болон БНСУ-ын Сүнчон үндэсний их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна.

Хөтөлбөрийн хугацаа: 2026.09.01-2026.12.18

Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа: 2026 оны 4-р сарын 24

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн маягт (хавсаргасан)
  2. Суралцах төлөвлөгөө (хавсаргасан)
  3. Паспортын хуулбар
  4. Цээж зураг (скан)
  5. Суралцаж буйг тодорхойлох бичиг (англи хэл дээр)
  6. Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр)
  7. TOPIK онооны хуулбар (хэрэв байгаа бол)

 

ХААИС 2026 оны намрын улиралд тус хөтөлбөрт нийт 5 хүртэлх оюутан нэр дэвшүүлэх боломжтой.

Сүнчон Үндэсний Их Сургуульд солилцооны оюутнаар суралцсан тохиолдолд “SCNU GKS” тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Тус тэтгэлэг нь нэг улирлын хугацаанд (9–12 сар) амьжиргааны зардалд зориулан сард 700,000 воны дэмжлэг үзүүлнэ.

Тус хөтөлбөрт өргөдөл гаргахыг хүсвэл international@muls.edu.mn хаягаар хандана уу.

Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар