“Эрдэм идеатон-2026” төслийн санал санаачилгын уралдаанд ХААИС-ийн баг шалгарлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-04-02 14:54:48

Эдийн засаг, хөгжлийн яамнаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, шинэ технологи, мэдлэг ур чадварыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагч, аж ахуй нэгжүүдтэй холбох, төр-эрдэм шинжилгээ-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд "Шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалт хийх боломж" 7 хоногийн үйл ажиллагааг 2025 оны 03 дугаар сарын 30-аас 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Шинжлэх ухааны академи нь Оюуны өмчийн газартай хамтран “Судалгаанаас бизнес рүү” уриан дор аж үйлдвэрийн оюуны өмч болон шинэ технологи, инновацын төслийн судалгаа хөгжүүлэлтийг дэмжих, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэх, эрдэмтэн судлаач, инженер, мэргэжилтнийг бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад танилцуулах зорилготой “Эрдэм идеатон-2026” инновацын санал, санаачилгын уралдаанд 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулав.

Уралдаанд мэдээллийн технологи, эрүүл мэнд, сэргээгдэх эрчим хүч, биотехнологи зэрэг чиглэлээр 12 баг инновацын төслөө танилцуулсанаас ХААИС-ийн Дархан-Уул аймгийн салбар сургуулийн Д.Нандинцэцэг ахлагчтай “Дархан цеолит” багийн “Монгол ургамлын ханд ашигласан ногоон цеолит-зэсийн нанокомпозитын ус цэвэршүүлэх шийдэл” төсөл шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулав.

Энэ амжилтыг үзүүлснээр дараагийн шатны “Эрдэм хакатон-2026” инновацын шилдэг шийдэл шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.