ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимээс ахмад багш Л.Цэмбэлийн нэрэмжит “Эрдмийн гэгээ-2026” оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлал ёсоор 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулав.
Хурал хоёр шаттай явагдаж эхний шатанд ХААИС-ийн бүрэлдэхүүн 6 сургуулийн I-II курсийн оюутнууд 30 илтгэл ирүүлснээс II шатанд шалгарсан 14 илтгэлийг хэлэлцүүллээ.
I байрт ЭЗБС-ийн оюутан Э.Тэнгис “Санхүүгийн боловсролын түвшин ба I курсийн оюутнуудын зарцуулалтын зан үйл” 500,000 төгрөг,
II байрт ХШУС-ийн оюутан Т.Рэнцэнмядаг “AI хэрэглээний түвшин оюутны судалгааны үр дүнд үзүүлэх нөлөөг үнэлэх нь” 400,000 төгрөг,
III байрт ЭЗБС-ийн оюутан Б.Нямцэцэг “Спортоор хичээллэх нь оюутнуудын сэтгэлзүйн тогтвортой байдалд нөлөөлөх нь” 300,000 төгрөг,
Тусгай байрт ЭЗБС-ийн оюутан Б.Дэвжихнаран "Үе тэнгийн дээрэлхэлтийн өнөөгийн нөхцөл байдал ба сурагчдын хандлагыг тодорхойлох нь" 100,000 төгрөг, АЭС-ийн оюутан О.Уранзаяа, Б.Мөнх-Учрал нарын "Атейст болон тейст хүмүүсийн ёс суртахууны суурь үнэлэмжийн харьцуулсан судалгаа" 100,000 төгрөг, оюутнаа амжилттай удирдсан багшаар ХШУС-ийн НУТ-ийн багш Б.Отгонбаяр шалгарч 100,000 төгрөгөөр шагнууллаа.
Хурлыг зохион байгуулсан Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхим, ивээн тэтгэсэн ахмад багш Л.Цэмбэл агсаны үр хүүхдүүд, идэвх санаачилгатай оролцсон оюутнууд, удирдагч багш нарт талархал илэрхийлж амжилт хүсье.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)