БНСУ-ын Жонбукийн үндэсний их сургуулийн 2+2 хамтарсан хөтөлбөр зарлагдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-04-07 17:26:50

БНСУ-ын Жонбукийн үндэсний их сургууль болон Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтран  хэрэгжүүлдэг 2+2 хамтарсан хөтөлбөр зарлагдлаа.

 

Мэргэжлийн чиглэлүүд:

- ХАА, биотехнологи, ландшафт архитектур, хүрээлэн буй орчны хими, ургамлын эмгэг судлал, агроном

- Инженер, компюьтер, мэдээллийн систем

- Эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл

 

Тавигдах шаардлага:

  1. ХААИС-ийн бакалаврын 2 дугаар ангийн оюутан байх;
  2. Голч оноо 2,75 буюу түүнээс дээш байх;
  3. Солонгос хэлний TOPIK 4 ба түүнээс дээш түвшинтэй байх;
  4. ХААИС-д 65-70 кредит амжилттай үзэж судалсан байх;

Бүрдүүлэх материал:

*Монгол хэл дээрх бүх материалыг Англи эсвэл Солонгос хэлний орчуулгын хамт өгөх шаардлагатай. Сурах төлөвлөгөөг зөвхөн солонгос хэл дээр гараар бичсэн байна.

  1. Өргөдлийн материал (Солонгос эсвэл англи хэл дээр бөглөх)
  2. Сурах төлөвлөгөө (Солонгос хэлээр гараар бичсэн байх)
  3. Тодорхойлох захидал (Англи хэл дээр, мэргэжлийн ангийн удирдагч багшийн гарын үсэгтэй байх)
  4. Сургуулийн тодорхойлолт (Солонгос эсвэл англи хэлээр баталгаат орчуулгаар орчуулуусан байх)
  5. Сургуульд элссэн батламж (Апостилаар баталгаажуулсан байх)
  6. Дүнгийн тодорхойлолт (Солонгос эсвэл англи хэлээр баталгаат орчуулгаар орчуулуусан байх)
  7. Солонгос хэлний TOPIK шалгалтын сертификат (4 дүгээр түвшин)
  8. Гадаад паспортын хуулбар
  9. Бүрэн дунд боловсролын батламж (Апостилаар баталгаажуулсан байх)
  10. 3,5*4,5 хэмжээтэй зураг

Тэтгэлэг: Жилд 5 оюутныг сургалтын төлбөр болон байрны төлбөрөөс чөлөөлнө.

Оюутны тоо 5-аас илүү байх тохиолдолд бичиг баримтын бүрдүүлэлтэд үндэслэн хамгийн сайн дүнтэй эхний 5 оюутныг сонгоно. 5оюутны тоонд багтаагүй бол сургалтын төлбөр болох 1,991,000-2,497,000 вон (1 семестрт)-ыг Жонбук ҮИС-д төлөх үүрэгтэй.

Өргөдлийн материал хүлээн авах хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна. Материалыг Жонбук үндэсний их сургуулийн 2+2 хөтөлбөрт илгээх ба шалгаруулалтыг тус их сургууль гаргана. Тэнцсэн оюутан бусад нэмэлт баримтыг Жонбук үндэсний их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Хариу: 2026 оны07 дугаар сарын 09-ний өдөр гарна.

Бүрдүүлэх материал болон дэлгэрэнгүй мэдээллийг ХААИС-ийн захиргааны байрны 108 тоотоос авах буюу international@muls.edu.mnхаягт хандан имэйлээр авч болно.

 

 Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар