"Мэдье-хамгаалъя-ойлгоё" сургалтад оюутнуудыг хамруулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-02-10 16:04:37

ХААИС-ийн Багш, оюутны хөгжлийн газраас оюутнуудад "Мэдье-Хамгаалъя-Ойлгоё" сургалтыг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулав.

Сургалтаар

  • МЭДЬЕ: Эрүүл амьдралын зөв хэв маяг" лекцийг ХААИС-ийн их эмч,
  • ХАМГААЛЪЯ: "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим гэмт хэрэг" лекцийг ХУД-ийн цагдаагийн хэлтэсийн төлөөлөгч,
  • ОЙЛГОЁ: "Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах, хэзээ ямар үед мэргэжлийн хүнд хандах вэ?" лекцийг ХААИС-ийн сэтгэл зүйч уншиж мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өглөө.