ХААИС-ийн удирдлага БНХАУ-ын “211” ангилалд багтдаг, Ши Аны Электроник шинжлэх ухаан, технологийн их сургууль (Xidian University)-ийн харьяа Ханжөүгийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын боловсролын төвийн төлөөллийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Олон улсын анагаах ухааны хөтөлбөрийн захирал, дэд профессор, магистрын удирдагч багш Ли Шяочэн оролцож, хөрөнгө оруулалт, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, цэцгийн хүлэмж байгуулах боломжийн талаар санал солилцов.
Ханжөүгийн судалгааны хүрээлэн нь олон улсын боловсрол, судалгааны хамтын ажиллагааг стратегийн түвшинд хөгжүүлдэг Ши Аны Электроник шинжлэх ухаан, технологийн их сургуулийн чухал салбар нэгж юм.
