БНСУ-ын Гёнсаны үндэсний их сургуулийн төлөөлөгчид ХААИС-д зочиллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-02-11 14:32:59

БНСУ-ын Гёнсаны үндэсний их сургууль (Gyeongsang national university)-ийн Гадаад хамтын ажиллагаа хариуцсан захирал тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ХААИС-д зочиллоо.

Уулзалтын үеэр хоёр их сургуулийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хос хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов. Эхний ээлжинд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль Гёнсаны үндэсний их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн сургалтын хөтөлбөрүүдийг дүйцүүлэх, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлгийн асуудлыг нарийвчлан тохиролцохоор боллоо.

Үүний дараа хос хөтөлбөрийн гэрээ байгуулж, оюутан элсүүлэхээр талууд тохиролцов.

Тус их сургуульд хос болон бусад бакалаврын хөтөлбөрөөр элсэх ерөнхий шаардлага нь солонгос хэлний TOPIK 3 түвшин, магистр, докторын хөтөлбөрт элсэх бол англи хэлний IELTS 5.5-тай дүйцэх оноотой байх шаардлагатай.Солонгос хэлний TOPIK 4 түвшний мэдлэгтэй тохиолдолд сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.