Япон Улсын Токиогийн ХААИС-иас жил бүр зохион байгуулдаг олон улсын оюутны чуулганд оролцох оюутан шалгарлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-02-11 17:43:33

Япон Улсын Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулиас жил бүр зохион байгуулдаг 25 дахь удаагийн Оюутны олон улсын чуулга уулзалтад оролцож, илтгэлээ хэлэлцүүлэх оюутнаар Мал эмнэлгийн сургуулийн Малынихэмчийн2-ркурсийноюутанТ.Саруулноровшалгарлаа.

Энэ удаагийн чуулга уулзалт нь “Pushing Boundaries: Inclusive Activities for Community Welfare” сэдвийн хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 3-ны өдрүүдэд Япон улсын Токиогийн ХААИС-д болох юм.

Оюутнууд дээрх сэдвийн хүрээнд Хөдөө аж ахуйн салбарт MRV (Monitoring, Reporting, Verification) тогтолцоог сайжруулахын ач холбогдол, Биологийн болон органик бордооны норм, хэрэглэх хугацааг тохируулах нь рапсын ургац ба үрийн чанарт үзүүлэх нөлөө зэрэг сэдвээр өөрийн судалгааны ажлын үр дүнгээ англиар илтгэлээ.

Шүүгчдийн нийлбэр дүнгээр Мал эмнэлгийн сургуулийн Малын их эмчийн 2-р курсийн оюутан Т.Саруулноров “Importance of Improving MRV in Agriculture” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, нэгдүгээр байрт шалгаран олон улсын оюутны чуулганд илтгэлээ хэлэлцүүлэх болзол хангав. Мөн “Effects of bio and organic fertilizer rates and application timing on rapeseed yield and seed quality” сэдвээр илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн Агроэкологийн сургуулийн Агрономийн 2-р курсийн оюутан Г.Цэрэнсодномд талархал илэрхийлье. 

Шүүгчээр ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын дарга Ц.Сүхтулга, Эрдэм шинжилгээ, инновацын газрын ЭШИГ-ын дарга, доктор Б.Баярмаа, АНУ-ын ЭСЯ-ны Фулбрайт санийн багш ЭЛИЗАБЕТ КЛЭР ЧАНнар ажиллав.

Тэргүүн байранд шалгарсан болон оролцсон оюутнууд, шүүгч нартаа баярлалаа.

 

Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар