Боловсролыг дэмжих жилийн хүрээнд "Хөдөө аж ахуйн инженерчлэлийн инновац" симпозиум болно

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-02-25 12:45:57

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, EduFuture Think Tank, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран  "Боловсролын дэмжих жил"-ийн хүрээнд "Хөдөө аж ахуйн инженерчлэлийн инновац" сэдэвт симпозиумыг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 10:00-13:00 цагийн хооронд зохион байгуулна.

     Эрхэм таныг "Хөдөө аж ахуйн инженерчлэлийн инновац" сэдэвт симпозиумд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Симпозиумын зорилго:

  • Хиймэл оюун ухааны нөлөөлөл дэх хөдөө аж ахуйн инженерчлэлийн инновац, туршлагыг судлан хэлэлцэх
  • Сургалтын байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх
  • Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, чанарын баталгаажуулалтын чиглэлээр олон улсын туршлага, сургамжийг хуваалцах
  • Инновацыг дэмжихэд магадлан итгэмжлэл, эрэмбэ, гүйцэтгэлийн үнэлгээний үүргийг хэлэлцэх
  • Хөдөө аж ахуйн инженерчлэлийн оролцогч талуудын бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Оролцогчид:

  • Хөдөө аж ахуйн инженерчлэлийн чиглэлийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэгч боловсролын сургалт, байгууллагууд
  • Хөдөө аж ахуйн инженерчлэлийн эрдэмтэн судлаач, багш
  • Магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын байгууллагууд
  • Бодлого боловсруулагчид, төрийн байгууллагын төлөөлөл
  • Олон улсын шинжээч, салбарын эксперт, ажил олгогчдын төлөөлөл, хөгжлийн түншүүд

Симпозиум зохион байгуулагдах өдөр: 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 10:00-13:00 цагийн хооронд  

Зохион байгуулагдах байршил: ХААИС-ийн Захиргааны II байрны 43 тоот Эрдмийн зөвлөлийн танхим 

Бүртгэлийн холбоос: https://forms.gle/8znUgE42DTVWoApU6   ЭНД ДАРНА УУ

Симпозиумын хөтөлбөр: