БНСУ-ын Чуннамын үндэсний их сургууль (Chungnam National University)-ийн зуны хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Хөтөлбөрт хамрагдах хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 06-аас 07 дугаар сарын 31
Хөтөлбөрийн бүртгэл: 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дотор international@muls.edu.mn хаягаар болон ХААИС-ийн Захиргааны байрны 108 тоотод ирж бүртгүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
• CNU-тай хамтын ажиллагааны гэрээтэй их сургуулийн өдрийн ангийн оюутан байх
• Англи хэлний дунд түвшнээс дээш (B2) мэдлэгтэй байх
2026 оны зуны хөтөлбөрт санал болгож буй хичээлүүд:
(Бүх хичээл 3 кредит)
Өглөөний ээлж (09:00–11:50)
• Олон улсын менежмент
• Солонгос хөгжим-аялал
• Дэлхийн соёл ба харилцааны ойлголт
• Виртуал орчин ба ёс зүй
Үдээс хойш (14:00–16:50)
• Солонгос хэлний яриа 1
• K-Culture-ээр дамжуулан Солонгосыг танин мэдэх 1
Чухал хугацаанууд:
• Нэр дэвшүүлэх эцсийн хугацаа (Харьяа их сургуулиас): 2026 оны 04 дүгээр сарын 10
• Төлбөр төлөх эцсийн хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 10
• CNU-д ирэх өдөр: 2026 оны 07 дугаар сарын 06
• Хөтөлбөрийн хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 07–30
• CNU-ээс буцах өдөр: 2026 оны 07 дугаар сарын 31
Хөтөлбөрийн төлбөр:
900 ам.доллар (Сургалтын төлбөр, танилцах аялал, кампус доторх байр багтсан)
Хөтөлбөрт бүртгүүлсэн оюутнуудтай өргөдөл гаргах үйл явц болон дараагийн алхмуудын талаар тухайн сургуулиас шууд холбогдон чиглүүлнэ.
Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар