Япон Улсын Гүнма их сургуулийн намрын улирлын солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-02-25 12:59:00

ХААИС болон Япон Улсын Гүнма их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2026-2027 оны хичээлийн жилийн намрын улирлын солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Солилцооны хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл-2026-2027Application-Guidelines-for-University-Exchange-Programs_20251212.pdf

Хугацаа:

• Хаврын семестр: 04 – 08 дугаар сар

• Намрын семестр: 10 – 02 дугаар сар

• Бүтэн хичээлийн жил: 04 - 02 дугаар сар эсвэл 10 – 08 дугаар сар

Хөтөлбөрийн төлбөр: Оюутнууд сургалтын төлбөрөө өөрийн сургуульдаа төлөх тул Гүнма их сургуульд суралцах сургалтын төлбөр болон өргөдлийн хураамжаас чөлөөлөгдөнө.

Суралцах цаг: Солилцооны оюутнууд нь оюутны визийн шаардлагыг хангахын тулд долоо хоногт доод тал нь 10 цагийн хичээл эсвэл судалгаанд хамрагдах ёстой.

Хичээлийн хөтөлбөр:Хичээлийн хөтөлбөрийн дэлгэрэнгүй агуулгыг дараах холбоосоор үзнэ үү: https://www.kyomu-sys.gunma-u.ac.jp/.../SearchMain.aspx

Элсэх шаардлага:

① Ерөнхий шаардлага

- Өргөдөл гаргагч нь хамтын ажиллагааны гэрээтэй гадаадын их сургуулийн бакалавр эсвэл магистрын өдрийн ангийн оюутан байх.

- Солилцооны хугацаа дууссаны дараа Японоос буцаж, сургуульдаа үргэлжлүүлэн суралцана.

② Япон эсвэл англи хэлний мэдлэгийн түвшинг хангасан байх.

Өргөдөл гаргаж буй бүрэлдэхүүний сургууль, мэргэжлийн хөтөлбөрөөс хамааран япон эсвэл англи хэлний хэлний шаардлагыг хангасан байна. Үүнд:

• Япон хэлний JLPT N2 түвшинтэй тэнцэх буюу түүнээс дээш оноотой

• TOEFL iBT (Home Edition-ийг оролцуулан): 58

• IELTS: 5.0

• TOEIC (Listening & Reading): 550

• Cambridge English: B1 Preliminary буюу Cambridge English Scale 160 ба түүнээс дээш

Солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргагчийн бүрдүүлэх баримт бичгүүд:

1. Солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргах маягт

2. Элсэлтийн батламж (эх хувь)

3. Суралцаж буй тодорхойлолт / дүнгийн хуулбар (эх хувь)

Онооны систем ба GPA-г тайлбарласан хавсралт хэрэгтэй.

4. Дэмжих захидал

Энэ захидал нь өргөдөл гаргагчид академик хичээл заадаг профессор/багш гарын үсэг зурж, бүрэн бөглөсөн байх шаардлагатай.

5. JLPT шалгалтын онооны хуудас (оригинал)

6. Англи хэлний мэдлэгийн нотлох баримт

TOEFL iBT, IELTS-ийн онооны хуулбар эсвэл өөр форматтай англи хэлний чадварын батламж

7. Чээж зураг

Сүүлийн 3 сарын дотор авсан, JPG эсвэл PNG форматтай зураг

8. Паспортын хуулбар

Солилцооны хөтөлбөрийн төгсөх хүртэл хүчинтэй байх ёстой.

Зардлыг хариуцагчтай холбоотой бүрдүүлэх баримт бичгүүд:

1. Санхүүгийн дэмжлэгийн батламж

2. Өргөдөл гаргагч ба зардлыг хариуцагчийн харилцааг нотлох баримт

3. Хадгаламжийн үлдэгдлийн батламж (эх хувь)

4. Сүүлийн 3 жилийн санхүүгийн эх үүсвэрийн баримт бичиг

5. Зардлыг хариуцагчийн ажил эрхлэлтийн батламж

6. Зардлыг хариуцагчийн сүүлийн 3 жилийн орлогыг батлах баримт бичиг

Байр: Байр, орон сууцны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү: https://www.guic.gunma-u.ac.jp/admission/apartment (Япон/Англи хэл)

Даатгал:

Бүх гадаад оюутнууд, үүнд солилцооны оюутнууд орно, дараах эрүүл мэндийн даатгалд хамрагдах шаардлагатай:

• Үндэсний Эрүүл Мэндийн Даатгал – Жилийн 20,000 иен

• Оюутны боловсрол, судалгааны үед үүсэх ослын болон хариуцлагын даатгал– Жилийн 1,340 иен

• Оюутны амьдралын иж бүрэн даатгал– Жилийн 11,500 иен

Бүртгэл: 2026 оны 02 дугаар сарын 15-аас өмнө international@muls.edu.mn хаягаар овог нэр, бүрэлдэхүүний сургууль, мэргэжлийн чиглэл, холбогдох хаягаа ирүүлнэ үү.

 

Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар