БНСУ-ын Донгүк их сургуулийн зуны хөтөлбөр зарлагдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-02-25 14:52:06

Солонгосын нийслэл Сөүл хотод байрладаг 117 жилийн түүхтэй Донгүк их сургууль (Dongguk university)-ийн зуны хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

Хөтөлбөрийн агуулга: Солонгос болон Олон улсын оюутнууд зуны амралтаараа Донгук их сургуулиас хэрэгжүүлж буй кино-хэвлэл мэдээлэл, хэл-соёл, бизнес-инженерчлэл, хүмүүнлэг- нийгмийн шинжлэх ухааны чиглэлээрх хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. Мөн энэхүү хөтөлбөрт танхимын сургалтаас гадна Солонгос улсын түүх, нийгмийн хөгжилтэй танилцах тусгай аяллууд багтсан.

Сургалтын хөтөлбөр:

- Кино-хэвлэл мэдээлэл (Film and Media)

- Солонгос хэл-соёл (Korean Language and Culture)

- Бизнес-инженерчлэл (Business and Engineering)

- Буддизм-бясалгал (Buddhism and Meditation)

Хөтөлбөр эхлэх, дуусах хугацаа:

- I хэсэг: 2026 оны 06 дугаар сарын 22-оос 07 дугаар сарын 03

- II хэсэг: 2026 оны 07 дугаар сарын 06-аас 07 дугаар сарын 17

Төлбөр:

- Бүртгэлийн хураамж: 100,000 вон

- Сургалтын төлбөр: 1,200,000 вон (3 кредит)

- Эрүүл мэндийн даатгал: 15 000 вон

Дотуур байрны төлбөр:

I хэсэг: 2026/06/20-2026/07/04 -385 000 вон

II хэсэг: 2026/07/05-2026/07-18 -364 000 вон

I-II хэсэг: 2026/06/20-2026/07/18 -679 000 вон

Тэтгэлэг: Хамтын ажиллагаатай их сургуулийн оюутны сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлнө.

Бүрдүүлэх материал:

- Гадаад паспортын хуулбар

- Сургуулийн тодорхойлолт

- Дүнгийн тодорхойлолт

Сургалтын төлбөрийг бүрэн шилжүүлсний дараа элссэнд тооцно.

Application Link:

https://diss.dongguk.edu/apply2/agreedk_2025.html