БНСУ-ын Сүкмён эмэгтэйчүүдийн их сургуулийн зуны хөтөлбөрт урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-02-25 14:56:50

ХААИС, БНСУ-ын Сөүл хот дахь Сүкмён эмэгтэйчүүдийн их сургууль (Sookmyung university)-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зуны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Хугацаа:

Бүртгүүлэх хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 16

Хөтөлбөрийн хугацаа: 2026 оны 07 дугаар сарын 30 – 08 дугаар сарын 14

Хөтөлбөр: Сургалтын кредит 2-3

Тэтгэлгийн боломж: Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд сургалтын төлбөрт 50%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

Төлбөрийн мэдээлэл:

Өргөдлийн хураамж: 100,000 вон (ойролцоогоор 70 ам.доллар)

Дотуур байр: 990,000 вон (ойролцоогоор 680 ам.доллар)

Багц даатгал: 50,000 вон (ойролцоогоор 35 ам.доллар)

Сургалтын төлбөр: 1 хичээл – 3 хичээл 1,760,000– 3,740,000 вон

Баасан гараг бүрийн соёлын үйл ажиллагаанууд сургалтын төлбөрт багтсан.

Харин Жэжү аялал зэрэг тусгай нэмэлт хөтөлбөрүүдэд нэмэлт төлбөр шаардагдаж болно.

Хөтөлбөрийн бүртгэл: 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дотор international@muls.edu.mn хаягаар болон ХААИС-ийн Захиргааны байрны 108 тоотод ирж бүртгүүлнэ үү.

 

Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар