БНСУ-ын Чүннамын үндэсний их сургууль, ХААИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд KOICA–CNU NEXT Fellowship хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Чүннам үндэсний их сургууль:
Тэтгэлэгт хөтөлбөрт суралцах хугацаа: 2026 оны 8-р сар – 2028 оны 11-р сар
Тэтгэлэгт дараах зардлууд багтана: (Нийт тэтгэлэг-29 700 000 вон)
Дараах хөтөлбөрийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.
1. Механик инженерчлэл
2. Архитектурын инженерчлэл
3. Мал, амьтны шинжлэх ухаан

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Баасан гараг, Солонгосын цагаар 18:00 цаг хүртэл
Өргөдөл гаргах журам
1. Өргөдөл гаргагчид Google Forms ашиглан онлайн өргөдлөө бөглөнө.
Google Forms холбоос:
2. Өргөдлийн маягт болон шаардлагатай бүх материалыг Олон улсын харилцааны албанд шуудангаар эсвэл биечлэн хүргүүлнэ.
Боловсролын баримт бичгийн баталгаажуулалт
Боловсролын байгууллагаас олгосон диплом болон дүнгийн хуулбарын хувьд дараах баримтын аль нэгийг ирүүлнэ.
① Апостиль (Apostille) гэрчилгээ
② Өргөдөл гаргагчийн оршин суугаа улсын БНСУ дахь Элчин сайдын яам, Консулын газар эсвэл тухайн улсын БНСУ дахь Элчин сайдын яамнаас олгосон консулын баталгаажуулалт
※ БНСУ-ын их сургууль төгссөн өргөдөл гаргагчид Апостиль эсвэл консулын баталгаажуулалт шаардлагагүй.
Материалыг эх хувиар хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 19 (Баасан)
※ Өргөдөл гаргах үедээ төгсөх гэж байгаа оюутнууд төгсөх тухай тодорхойлолт ирүүлж болно. Төгссөний дараа Апостиль эсвэл консулын баталгаажуулалт бүхий эцсийн баримтаа заавал ирүүлэх шаардлагатай.
Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар