Мал эмнэлгийн ухааны доктор (Ph.D.)-ын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар МЭЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтнууд мал эмнэлгийн ухааны докторын зэрэг хамгааллаа.
МЭЭШХ-ийн Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Цогтбаатар “Биологийн идэвхтэй Bacillus subtilis-ийн шинж чанар, пробиотик бэлдмэлд ашиглах судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалж, эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Ш.Дэмбэрэл, шүүмжлэгчээр Төрийн шагналт, Байгаль орчны гавьяат ажилтан, профессор Н.Банди, профессор Ж.Эрдэнэбаатар нар ажиллалаа.
МЭЭШХ-ийн Бодис солилцоо, биохимийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Жавзандолгор “Малын эрүүл мэндэд үзүүлэх хар тугалганы бохирдлын нөлөө, эрсдэлийн судалгаа” докторын зэрэг хамгаалж, эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ХААШУА-ийн гишүүн, доктор (Sc.D), профессор Я.Ганболд, шүүмжлэгчээр Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Ш.Дэмбэрэл, дэд профессор Э.Төмөртогтох нар ажиллалаа.
Шинэхэн докторууд болон эрдэм шинжилгээний ажлыг нь удирдан чиглүүлсэн профессор багш нарт чин сэтгэлийн халуун баяр хүргэж, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах их үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье!



Мал эмнэлгийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөл