Мал эмнэлгийн ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн багш Ц.Ариунаа “Улаанбаатар хотын нохойн парвовирусийн молекул шинж чанар, генетик олон янз байдлын судалгаа” сэдвээр мал эмнэлгийн ухааны доктор (PhD)-ын зэрэг хамгааллаа.
Түүний судалгааны ажлын хүрээнд нохойн парвовирусийг молекул биологийн аргаар илрүүлэн, вирусийг ялган тодорхойлж, молекул-генетикийн онцлог, филогенетик хамаарал, халдварлалтын эрсдэлт хүчин зүйлсийг тогтоосон байна. Мөн түргэн оношилгоонд ашиглах ЛАМП-ПГУ (LAMP-PCR)-ын праймерыг зохион боловсруулж, уг оношилгооны аргын практик хэрэглээний боломжийг лабораторийн нөхцөлд баталгаажуулжээ.
Эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар дэд профессор Ц.Эрдэнэ-Очир, албан ёсны шүүмжлэгчээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, профессор Б.Цацралт-Од, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш, дэд профессор Ш.Түмэнжаргал нар ажиллалаа.
Доктор Ц.Ариунаа болон түүний эрдэм шинжилгээний ажлыг удирдан чиглүүлсэн багш нарт баяр хүргэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.
.jpg)
.jpg)
.jpg)
Мал эмнэлгийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөл